Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ИТХ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ИТХ

МЭДЭЭ


нийт 36

#ДЭЛГЭРХААН_СУМ АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2026-02-11 47
#ДЭЛГЭРХААН_СУМ АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн малчин Тунгалагийн Шинэ-Оргил, Шараагийн Орхон, #Долоод багийн малчин Балдандугарын Цогнэмэх, Жадамбын Амарбаясгалан нарт #АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ЦОЛ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, АЗДТГ-ын бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Баярхүү, сумын Засаг дарга Б.Энх-Амгалан нар гардуулан өглөө. Дэлгэрхаан сум нь 5 багийн 417 малчин өрхтэй бөгөөд 2025 оны жилийн эцсийн байдлаар 199.1 мянган толгой мал тоолуулсан. Тус сумаас “Улсын аварга малчин”-6, “Алтан төлийн эзэн”-2, “Аймгийн аварга малчин”-48 тус тус төрөн гарсан билээ. Хэрлэнтооно багийн малчин Тунгалагийн Шинэ-Оргил, Шараагийн Орхон нар нь 23 жил мал малласан. 2025 оны жилийн эцэст 838 толгой мал тоолуулж, сүүлийн 2 жилд 2 өрхийг 151 толгой малаар малжуулсан. Орон нутгийн бүтээн байгуулалт, нийгэмд чиглэсэн арга хэмжээнд 1 толгой мал, 4.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Долоод багийн малчин Балдандугарын Цогнэмэх эхнэр Жадамбын Амарбаясгалангийн хамт 27 жилийн турш тасралтгүй мал маллаж, уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга барилтай хослуулан эрхэлж ирсэн бөгөөд малын үүлдэр угсааг сайжруулах, сүргийн бүтцийг оновчтой бүрдүүлэх, бэлчээр ашиглалт, малын эрүүл мэндэд анхааран ажиллаж ирсэн нь бодит үр дүнгээ өгчээ. 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 725 толгой мал тоолуулжээ.

ДЭЛГЭРХААН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЛАА.

2026-02-03 28
✅Аймгийн 18 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2025 оны үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж, шилдэг сумдыг тодрууллаа. ✅Үнэлгээний дүнгээр Дадал, Батширээт, Дэлгэрхаан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба шилдгээр шалгарч, шагнал гардан авлаа. ✅2025 ондоо хэрэгжүүлэх ажлыг дэмжиж хамтран ажилласан эрхэм Хурлын төлөөлөгчид, Сумын Засаг дарга, ЗДТГ -ын хамт олон, төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч, албан хаагчид, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга, Зөвлөлийн гишүүд, нутгийн нийт зон олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. 2026 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо.

2025-12-08 78
✅️✅️Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12 сарын 05-ны өдөр болж өндөрлөлөө. Эрэгтэй төрөлд 🥇♟️-Б.Цолмон 🥈♟️-О.Шинэбаяр 🥉♟️-Н.Гантөмөр Эмэгтэй төрөлд 🥇♟️-Г.Энхчимэг 🥈♟️-Ц.Номин нар тус тус байр эзэллээ. 👏👏👏Та нартаа талархал дэвшүүлж, ажил үйлс, спортод нь өндөр амжилт хүсье. 🇲🇳ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА🇲🇳
khural.mn

Хүний эрхийн сургагч багш сургалт хийлээ.

2025-12-01 73
Дэлгэрхаан сумын Хүний эрхийн сургагч багш Д.Батсайхан (ИТХ-ын нарийн бичгийн дарга) нь 11-р сарын 24-ний өдөр сумын ЗДТГ-ын албан хаагч нар болон СӨБ-ын багш, ажилчдад сургалт хийлээ. ✅ Сургалтын сэдэв: Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал

Хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг 30 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ.

2025-09-11 113
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ. 🌹Дашбалбар уулын хошуу лэгшилэн хийдэд сууж байсан лам нарын гэгээн дурсгалд зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөж,Хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалд зориулж буяны ном хураж, зул🕯 өргөлөө. ✅Энэхүү арга хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхэд ач зээ, ар гэрийн төлөөлөл, Сумын удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, албан байгууллагууд, ХэрлэнБаяндулаанҮржинханд Чойлон хийдийн лам нар оролцлоо. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
khural.mn

Албан тушаалын тодорхойлолт

2025-09-08 64
Дэлгэрхаан ИТХ-ын албан хаагчдийн тодорхойлолтууд

ХЭНТИЙ АЙМГИЙН АХМАДЫН СПОРТЫН VI НААДАМ

2025-07-03 82
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Ахмадын хороотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын спортын 6-р наадам софт волейбол, дартс, шугаман бүжиг, нийтийн бүжиг гэсэн спортын төрлүүдээр зургаан сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 25 багийн 386 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Тус тэмцээнд Дэлгэрхаан сумаас нийт 16 ахмад амжилттай оролцлоо. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе. 👍 ИТХ-ын ажлын алба

“ХЭРЛЭНТООНО БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО”.

2025-07-02 109
✅ Хэрлэнтооно багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 06 дүгээр сарын 24ны өдөр багийн төвд боллоо. Ирц 57%-тай хуралдав. 1. БЗД Д.Оюунчимэг хагас жилийн тайлангаа танилцууллаа. 2.Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлөөс санаачилсан “Гэрэгэ” төслийг танилцуулж санал хүсэлтийг сонслоо. 3.Баяр наадмын талбайг шилжүүлэх тухай санал хүсэлтийг авав. 4.Төрийн дээд одон шагналын судалгаа болон өвөлжөө, хаваржаа өргөдлийг хүлээн авлаа. ✅ ИНХ-д хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье.👍👍👍 ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ДОЛООД БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО”.

2025-07-01 71
Долоод багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 06 дүгээр сарын 16ны өдөр Цагаан нуурт /Иргэн Д.Батжаргал/ боллоо. Ирц 71%-тай хуралдав. 1. Засгийн газраас хэрэгжүүлж буй Хэрлэнтооно төслийг төслийн ажлын хэсгийнхэн ирж танилцуулж мэдээлэл хийв. 2. Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлөөс санаачилсан"ГЭРЭГЭ" төслийг ИНХДарга Н. Лхагвасүрэн иргэдэд мэдээлэл хүргэлээ. 3. Багийн засаг дарга, ИНХДарга нар Багийн өдөрлөг зохион байгуулах талаар танилцуулж тов тогтоов. 4. Багийн иргэдээс нээлттэй санал, хүсэлт авав. ✅ ИНХ-д хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье.👍👍👍 ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.✅ ✅ ✅

2025-07-01 67
Зөвлөлийн хурлаар ИТХ-ын Зургаадугаар хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг баталлаа. ✅ ИТХ-ын Зургаадугаар хуралдааныг 2025 оны 07 дугаарр сарын 07-ны Даваа гаригийн 11:00 цагт Иргэний танхимд хуралдуулахаар товлов. ✅ Зургаадугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал: 1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөхөн сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 2.Малжуулах төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны явцыг хэлэлцэн шийдвэрлэх тухай 3.Агнуурын бүс тогтоох тухай 4.Агнуурын бүсийн менежмент хариуцагчийг тогтоох тухай 5.Сумын Баяр наадмыг тэмдэглэх дүрэм батлах тухай 6.Бусад асуудал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%