2025-06-03
1
✅ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төрийн албан хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг “2025 оны 06 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа.
✅ Сургалтыг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б. Цогт-Орших хэлсэн үгэндээ “Хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх зорилгоор Та бүхнийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж Та нараар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг Хэнтий аймгийн сум суурин бүрт тасралтгүй зохион байгуулахыг зорьж байна. Орон нутгийн удирдлага, төлөөллийн байгууллагын гишүүдийн зүгээс хүний эрхийн мэдлэг, ойлголтыг таниулж, хамгаалах нь Та бүхний чухал үүрэг” гэдгийг онцоллоо.
✅ Сургагч багш бэлтгэх сургалтад Хэнтий аймгийн 18 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн нийт 36 албан хаагч оролцлоо.
✅ Сургалт нь:
📌 Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа
📌 Хүний эрхийн ойлголт, олон улсын гэрээ, тэдгээрийн хэрэгжилт
📌 Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал
📌 Цахим орчин дахь хүний эрхийн зарим асуудал
📌 Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийлэл
📌 Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх
📌 Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Эх сурвалж: Аймгийн ИТХ