2025-07-03
40
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Ахмадын хороотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын спортын 6-р наадам софт волейбол, дартс, шугаман бүжиг, нийтийн бүжиг гэсэн спортын төрлүүдээр зургаан сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 25 багийн 386 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Тус тэмцээнд Дэлгэрхаан сумаас нийт 16 ахмад амжилттай оролцлоо. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе. 👍
ИТХ-ын ажлын алба